Suvdaa’s Coaching Pro Coach · Certified in Japan
1:1 онлайн коучинг · Монгол хэлээр

Жинхэнэ өөрчлөлт өөрийгөө олж нээхээс эхэлдэг

Амьдралаа өөрчлөхийн тулд бүхнийг шинээр эхлэх шаардлагагүй. Таны бяцхан өөрчлөлт бүх амьдралыг тань өөрчилж чадна.

Цаг захиалах 20 мин танилцах сесс · 20,000₮

60+ үйлчлүүлэгч · 200+ цагийн дасгалжуулалт · Япон, Монгол

Коуч Амгалангийн Эрдэнэсувд

Танд ийм мэдрэмж төрж байна уу?

Хүссэн шатандаа хүрмээр байвч нэг газраа удаан гацчихсан юм шиг.
Шийдэмгий байя гэсэн ч эргэлзээ саад болоод байдаг.
Өөртөө итгэх итгэл, дотоод нөөц хангалтгүй мэт санагддаг.

Коучинг бол таны дотоод хүчийг сэрээх аялал.

Коучингийн 5 чиглэл

Амьдрал, гэр бүл, карьер, бизнес — нэг дор

01 Self-Discovery

Өөрийгөө нээх

Өөрийгөө гүн гүнзгий таньж мэдэх, нөөц боломжоо харах, харах өнцгөө тэлэх, дотоод хүчээ сэргээж эргэн олж авах, зорилгоо тодорхойлох.

02 Goals & Direction

Зорилго, чиглэл

Тогтвортой өсөлт, бодит үр дүн

03 Inner Balance

Дотоод тэнцвэр

Итгэл үнэмшил, ажил–амьдралын тэнцвэр, стресс удирдах

04 Family & Relationships

Гэр бүл ба харилцаа

Хосын харилцаа, үр хүүхэд, амьдралын шилжилт

05 Career & Business

Карьер ба бизнес

Шийдвэр гаргалт, карьерын шилжилт, манлайлал, Growth Mindset

Career Coaching

Ажил, карьерын дасгалжуулалт

Карьерын зорилгоо тодорхойлох, ажил мэргэжлээ солих эсвэл ахих, бизнес менежмент болон багаа удирдах чадвараа хөгжүүлэхэд чиглэнэ.

Life Coaching

Амьдралын дасгалжуулалт

Хосын харилцаа, гэр бүл, үр хүүхэд болон ойр дотны хүмүүстэйгээ харилцах харилцаагаа сайжруулж, амьдралынхаа тэнцвэрийг олоход чиглэнэ.

Self-Discovery Coaching

Өөрийгөө олох дасгалжуулалт

Дотоод хүчээ идэвхжүүлж, дотроосоо гэрэлтэх. Өөртөө итгэх итгэлээ бэхжүүлж, өөрийн үнэ цэнэ, жинхэнэ хүслээ мэдрэхэд чиглэнэ.

Миний көүч болсон замнал

Орчлонгоос өөрийгөө олох хүртэл

Ажил, гэр бүл — гаднаас нь харахад бүх зүйл сайхан байлаа. Гэвч дотоод сэтгэлийн хоосон орон зай, хангалтгүй мэдрэмж намайг байнга зовоодог байв. Магадгүй та ч яг одоо үүнийг мэдэрч байгаа байх.

Сувдаа Фужи уулын дэргэд Amgalan Erdenesuvd Pro Coach · Certified in Japan
  1. Бүлэг 1

    Эрэл хайгуул

    Гадаад оронд ажил, амьдралын сорилттой, эрч хүчгүй үеийг туулж байлаа. Аз жаргал, амар амгаланг эрэлхийлсэн ч яг юуг хайгаад байгаагаа өөрөө ч мэдэхгүй байв.

  2. Бүлэг 2

    Эргэлтийн цэг

    Тэр үед мэргэжлийн япон дасгалжуулагчтай учирсан. Энэ уулзалт харах нүдийг минь нээж, өөрийгөө таньж мэдэх нь амьдралын үндэс суурь гэдгийг гүн ухааруулсан.

  3. Бүлэг 3

    Шинэ зам

    Өөрөө өөрийгөө ойлгосон тэр мэдрэмж бусдад туслах хүсэл болон хувирлаа. 2024 онд Японд мэргэшсэн дасгалжуулагчийн зэрэг хамгаалж, магадлан итгэмжлэгдсэн.

  4. Өнөөдөр

    Хамтдаа гэрэлтэх

    Япон, Монголын 60 гаруй хүнтэй 200+ цаг ажиллаж, 3 удаагийн сургалтаар 110 хүнд хүрсэн. Одоо Монгол хэлээр дэлхийн хаанаас ч онлайнаар дасгалжуулж байна.

Миний ажиллах зарчим

Би үйлчлүүлэгч бүртээ аюулгүй, ойлгож сонсох орчин бүрдүүлдэг. Өнөөдрийн асуудлыг хамтдаа шийдэхээс гадна ирээдүйн сорилтыг та өөрөө даван туулах чадвартай болохыг зорьдог.

  • Тодорхой бус зорилгыг сэрээж, чиглүүлэх
  • Өөрөө бодож, оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх
  • Асуудлын гол шалтгааныг илрүүлж, өөрийгөө чөлөөлөх
  • Стрессийг удирдах, өөрийгөө мотивацлах ур чадвар олгох
“Харин одоо би итгэлтэйгээр хэлж чадна: хариулт бүхэн бидний дотор оршдог.” — Сувдаа
“Өөрийгөө сайтар ойлгож, ирээдүйн зорилгынхоо утга учрыг таньж, явах замаа илүү тод харлаа.”— Үйлчлүүлэгчийн сэтгэгдэл
Хэрхэн эхлэх вэ

3 энгийн алхам

  1. 1

    20 минутын танилцах сесс — 20,000₮ / ¥1,000

    Таны нөхцөл байдал, зорилгыг сонсож, танд тохирох чиглэл болон курсыг хамтдаа сонгоно.

  2. 2

    Цаг захиалж, төлбөрөө төлөх

    Тохиромжтой цагаа сонгож, сессээс 24 цагийн өмнө төлбөрөө төлнө. Google Meet холбоос ирнэ.

  3. 3

    Өөрчлөлтийн аялал

    Сесс бүрээр зорилгодоо алхам алхмаар ойртож, ахицаа хамтдаа хянана.

Үнэ ба курс

Өөрт тохирох хэлбэрээ сонгоорой

Тогтвортой өөрчлөлт хүсвэл үргэлжилсэн курс сонгоход хямдралтай. Хямдрал 60 болон 120 минутын сессийн аль алинд хамаарна.

Нэг сесс

115,000₮
¥5,000 · 60 минут
120 минут — 230,000₮ / ¥10,000
Сонгох

Курс — 3 сесс

−20%
276,000₮
¥12,000 · 3 × 60 минут
3 × 120 минут — 552,000₮ / ¥24,000
Сонгох

Курс — 5 сесс

−30%
402,500₮
¥17,500 · 5 × 60 минут
5 × 120 минут — 805,000₮ / ¥35,000
Сонгох
Онлайн, Google Meet
Дэлхийн хаанаас ч холбогдоно
Бүрэн нууцлал
Аюулгүй, чөлөөтэй орчин
Цаг өөрчлөх
24 цагийн өмнө мэдэгдвэл үнэгүй
Цуцлах
48 цагийн өмнө бол 100% буцаана

Түгээмэл асуултууд

Коучинг гэж юу вэ?

Өөрийгөө өөр өнцгөөс харж, хариултаа өөрөө олоход тань туслах асуулт, ярилцлага юм.

Танилцах сесс гэж юу вэ?

20 минутын туршилтын сесс (20,000₮ / ¥1,000). Коучингийг бодитоор мэдэрч, танд тохирох чиглэлийг хамтдаа сонгоно.

Хэрхэн цаг авах вэ?

Instagram DM эсвэл захиалгын линкээр цагаа сонгоно. 24 цагийн дотор баталгаажуулна.

Төлбөрөө яаж төлөх вэ?

Сессээс 24 цагийн өмнө дансаар урьдчилан шилжүүлнэ. Төгрөг эсвэл иенээр төлөх боломжтой. Дансны мэдээллийг тантай хувиар холбогдож илгээнэ.

Гадаадаас холбогдож болох уу?

Тийм. Бүх сесс Google Meet-ээр онлайн явагдана.

Хэдэн сесс хэрэгтэй вэ?

Зорилгоос хамаарна. Тогтвортой өөрчлөлтөд 3 эсвэл 5 сессийн курсыг санал болгодог.

Аяллаа өнөөдөр эхлүүлье

Асуулт байвал чөлөөтэй бичээрэй. Танд тохирох хэлбэрийг хамтдаа сонгоно.

Instagram-аар бичих 20 мин танилцах сесс захиалах
erdenesuvd.mon@gmail.com +81-70-2820-3457 Kanagawa, Japan · Онлайн @suvdaa_coachmom
© 2026 Suvdaa’s Coaching · A. Erdenesuvd 特定商取引法に基づく表記Үйлчилгээний нөхцөлНууцлалын бодлого